Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм шинжлэх лабораторийн үйл ажиллагаатай өнөөдөр (07.04-ний өдөр) танилцлаа.

Тэрээр тус лабораторийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, урвалж бодис, өсгөвөрийн нөөц, эмийн дээжүүдийн шинжилгээ, хадгалалтын горим, мөн шинжээчдийн ажиллах орчин, нөхцлийн талаар тулгамдаж буй асуудлыг сонсож, дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.