Эм үйлдвэрлэлийн хэлтсийн үйл ажиллагаа цахимжлаа
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эм үйлдвэрлэлийн хэлтсийн дараах үйл ажиллагаа төрийн үйлчилгээний нэгдсэн e-business.mn сайтаар дамжин бүрэн цахимжлаа.
Үүнд:
- • Фармакопейн хороонд материал хэлэлцүүлэх,
-
• Эм зүйн салбар зөвлөлд материал хэлэлцүүлэх,
-
• Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ийн батламж олгох, сунгах, өөрчлөлт оруулах.
Иймээс үндэсний эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэгч та бүхэн өөрсдийн байгууллагын тоон гарын үсэг болон байгууллагын удирдлагын регистрийн дугаараар e-business.mn сайтад нэвтэрч үйлчилгээ цэснээс өөрийн хүссэн үйлчилгээг сонгон авах боломжтой боллоо.