Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эрүүл мэндийн салбарын төрийн өмчит байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавьж, үр ашгийг дээшлүүлж, өмчийн бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор дээрх хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж” бичгийг байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг удаан хугацаанд зохистой хэрэглэх, ашиглалтаас гаргахтай холбогдуулан мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг өгч байхаар боллоо.
