Эм судлалын салбар зөвлөлийн хурлын мэдээлэл
Эм судлалын салбар зөвлөлийн 3 дахь хурал 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт болов.
Тус хурлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа 28, эмийн хэрэглэх зааврыг хянаж, баталгаажуулахтай холбоотой нийт 139, эмийн гаж нөлөө, аюулгүй байдалтай холбоотой нийт 228 асуудлыг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.