ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД!!

Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эмийн хэрэглэх заавар ба эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг 2023 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ үү.

Анхааруулга:

1. Хэрэглэх заавар баталгаажуулахаар ирүүлэхдээ Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.5-д заасны дагуу дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.

Үүнд:

• Шинэ бүртгэл, хугацаа сунгалт, өөрчлөлт

  • Эмийн худалдааны нэр (кирилл)
  • Эмийн олон улсын нэр (кирилл)
  • Тун, хэмжээ,
  • Эмийн хэлбэр
  • Олгох нөхцөл: (жортой, жоргүй, эмнэлгийн нөхцөлд)
  • Үйлдвэрлэгчийн нэр, улс(кирилл)
  • Холбогдох утасны дугаар
  • Хэрэв эмийн зааварт өөрчлөлт орсон өөрчлөлт хийсэн талаарх харьцуулсан хүснэгт

1.1  Хүлээж авах баримт бичгийн  бүрдэл

  • Монгол заавар 3% (баталгаажуулж байгууллагын тамга дарсан байх)
  • Эх сурвалж Англи эсвэл Орос заавар 2% (баталгаажуулж байгууллагын тамга дарсан байх), орчуулсан болон хянасан хүний гарын үсэг тамга, тэмдэг дарсан байх
  • Үндэсний эмийн үйлдвэрийн хувьд хэрэглэх заавар боловсруулахад ашигласан Англи Монгол эх сурвалж, Уламжлалт эмийн зааврын хувьд эх сурвалж материалыг хавсаргах;
  • Баримт бичгийн бүрдэл, тэдгээрт тавих шаардлага MNS 5140-2:2021 стандартын 5-14 заалтыг баримтлан боловсруулсан байх;
  • Хуудасны тоог тавьсан байх;

Нэмэлт мэдээллийг https://mmra.gov.mn/?id=200772 цахим хуудаснаас авна уу

2. Зар сурталчилгааны агуулгыг хянаж, баталгаажуулахдаа:

• Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулах, тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой байх, зар сурталчилгаанд бичгээр гарах үгсийг /титр/ бичих;

• “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу”, “Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү” гэх мэт мэдээллийг багтаасан байх;

• licemed.mohs.mn програмд хэрэглэх заавар, бүтээгдэхүүний зургийг оруулсан байх;

Жич: Холбогдох мэргэжилтний утасны дугаарыг заавал бичнэ үү !!!

Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар орохыг анхаарна уу!