“Орон нутаг дахь эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, нөөц, чанар аюулгүй байдал болон тусгай зөвшөөрөл”-ийн чиглэлээр хийсэн сургалтын тайлан

“ОРОН НУТАГ ДАХЬ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ, НӨӨЦ, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ”-ИЙН ЧИГЛЭЛЭЭР ХИЙСЭН СУРГАЛТЫН ТАЙЛАН

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн яам хамтран “ОРОН НУТАГ ДАХЬ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ, НӨӨЦ, ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” сэдэвт эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур вакцины чанар аюулгүй байдалд тавих хяналт, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сайжруулах, ТЗОК-ын бүрэлдэхүүний чадавхыг сайжруулах сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг 2023 оны 04 дүгээр сарын 23-аас 04 дугаар сарын 29-ны өдрүүдэд Хэнтий болон Сүхбаатар аймагт зохион байгуулж ажиллалаа.

Орон нутагт ажилласан багийн бүрэлдэхүүн:

  1. ЭЭХХЗГ-ын ЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Батзориг
  2. ЭМЯ-ны ЭТҮГ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хариуцсан ахлах шинжээч Ч.Амаржаргал
  3. ЭЭХХЗГ-ын ЛЗЗГ-ын Тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Бямбаа
  4. ЭЭХХЗГ-ын ЧХГ-ын улсын ахлах байцаагч Ч.Энхцэцэг
  5. ЭЭХХЗГ-ын ЭХГ-ын ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ
  6. ЭЭХХЗГ-ын ЭАБТСГ-ын Эмийн гаж нөгөө, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Уранбилэг

Дээрх үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр хийсэн ба Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Батзориг ахлуулсан 6 хүнтэй баг ажиллаж тус аймгуудын тусгай зөвшөөрлийн комиссын дарга, гишүүд, ажлын албаны бүрэлдэхүүн, эрүүл мэндийн газар болон аймгийн нэгдсэн эмнэлгийн Эм зүйн алба, эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нартай уулзаж үйл ажиллагаатай нь танилцан арга зүйн зөвлөгөө өгч, ЭЭХХЗГ-ын үйл ажиллагаа, эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эмийн чанарын хяналтаар илэрсэн зөрчил, эмийн аюулгүй байдал, эм вакцины гаж нөлөөг бүртгэх мэдээлэх, эмийн зохистой хэрэглээний асуудлууд, эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тендер худалдан авалтын талаар мэдээлэл танилцуулгыг эмийн мэргэжилтнүүдэд хийсэн.

Мөн 2023 оноос хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар таниулах, сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах болон тусгай зөвшөөрөл олгоход анхаарах асуудлаар сургалт явуулж мэдээлэл өгсөн.

 

Хэнтий аймагт ажилласан тухай

2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллахдаа тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Мэндбаяр болон  тус аймагт ажиллаж байгаа ЧХГ-ын Эм, биобэлдмэлийн улсын байцаагч Г.Бадрангуйтөгс, аймгийн ТЗОК-ын нарийн бичиг ЭТХ-ын дарга н.Доржханд, эмийн мэргэжилтэн О.Энх-Уянга,нартай уулзаж тусгай зөвшөөрлийн комиссын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид хийгдэх ажлын талаар санал солилцон, зөвшилцлөө.

Мөн аймгийн эмнэлгийн болон нийт эмийн мэргэжилтнүүдэд эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх үйл ажиллагаа, эмийн үнэ хангамжийн талаар сургалт хийж, асуултад хариулсан.

 

Томилолтын 2 дах өдөр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Оюунгэрэл, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Кульжан, эм зүйч н.Оюун-Эрдэнэ нартай уулзаж эм зүйн тусламж үйлчилгээ, эмийн сангийн эм хадгалалт, агуулах нөхцөл байдалтай танилцлаа.

Тус төв нь батлагдсан ажлын байр эм зүйч-2, эм найруулагч, олгогч-3, үүнээс эм зүйч 1, эм найруулагч-2 ажиллаж байгаа, эмийн тасалдалт байхгүй, зайлшгүй шаардлагатай эмийн хангалтын хувь 70-80%, эмийн өр 2022 оны дүнгээр 900 гаруй сая төгрөг байснаас 300 гаран сая төгрөгийг барагдуулсан, нян судлалын шинжилгээгээг бүрэн автомат анализатороор хийж, антибиотикийн дэд хороо ажиллаж байгаа талаар танилцуулсан.

  Хэнтий аймаг, аймгийн нэгдсэн эмнэлэг                          Аймгийн нэгдсэн эмнэлгийн эм зүйн алба                          

Хэнтий аймагт ажилладаг 3 ЭХНБ-ийн ажил байдлыг газар дээр нь танилцаж, тусгай зөвшөөрлийн бичиг баримт болон анхан шатны бүртгэл, эмийн агуулахтай багийн бүрэлдэхүүн танилцаж, эмийн агуулахтай танилцаж Монгол улсын стандарт MNS 5530:2014 стандартын  хангах сайжруулах зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.

Хэнтий  аймаг, Монос фарм ХХК агуулах,                          Хайрхан тун ХХК үйл ажиллагаа,                


 

2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Хэнтий аймагт аймгийн тусгай зөвшөөрлийн комисс болон эмийн мэргэжилтэн, эмийн чанарын хяналтын байцаагч нартай уулзаж шинэ Зөвшөөрлийн тухай хууль болон журмыг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

 

 

 

Сүхбаатар аймагт ажилласан тухай

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажиллалаа.

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг болон ЧХГ-ын Эм, биобэлдмэлийн улсын байцаагч М.Алтанцэцэг, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн, эмийн мэргэжилтнүүд болон тусгай зөвшөөрлийн комиссын гишүүдтэй уулзаж аймгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон цаашид хийгдэх ажлын талаар холбогдох албаны товч мэдээлэл, танилцуулга уулзалт хийлээ.

 

            Сүхбаатар аймаг, ЭМГ, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг

Сүхбаатар аймгийн тусгай зөвшөөрлийн комисс болон эмийн мэргэжилтэн, эмийн чанарын хяналтын байцаагч, эм хангамжийн байгууллагын төлөөлөл нийт 20 хүнийг хамруулан эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүрэг, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эмийн чанарын хяналт, эмийн гаж нөлөө, аюулгүй байдлын талаар илэрсэн зөрчил, Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар анхаарах асуудлаар сургалт зохион байгууллаа.


ЭЭХХЗГ-ын Тусгай зөвшөөрөл олгох комиссын гишүүд, ажлын албаны төлөөлөл, тус томилолтын багт орж ажилласан тул Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Монос фарм” ХХК, “Монгол Эм импекс концерн” ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж зөвлөмж чиглэл өгч ажилласан.

 

                                             Сүхбаатар аймаг, МЭИК ЭХНБ-ын агуулах        

Орон нутагт ажиллах явцад салбарын хяналтын газрын бүрэлдэхүүн үйл ажиллагаа шинээр бий болсонтой холбоотойгоор ЭЭХХЗГ-ын биобэлдмэлийн улсын байцаагч  Г.Бадрангуйтөгс, М.Алтанцэцэгт “Улсын байцаагч”-ийн үнэмлэх, дардсыг гардуулан өгсөн.

  

Орон нутгийн Эм, биобэлдмэлийн улсын байцаагч Г.Бадрангуйтөгс /Хэнтий/, М.Алтанцэцэг /Сүхбаатар/ нар “Улсын байцаагч”-ын үнэмлэх, дардсаа гардан авлаа.

Орон нутагт эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалт, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөөг газар дээр нь өгч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг хамтран ярилцан, санал солилцсон нь цаашид орон нутагт хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлон гаргахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж ажлын хэсгээс дүгнээд орон нутгийн ТЗОК-ын гишүүдэд очиж танилцах, харилцан туршлага судлуулах, сургалт явуулж чадавхжуулах ажлыг эрчимжүүлэх, үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.