Стратегийн команд штабын сургуулилтад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид оролцлоо.

“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулилтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 80 гаруй албан хаагчид оролцлоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй стратегийн команд штабын сургуулилтад манай байгууллагаас 2 албан хаагч оролцож эм, эмнэлгийн хэрэгслийн улсын нөөц, тасалдлын мэдээллийг нэгтгэж, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангуулан, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ОБЕГ-аас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт дуугаргасан "Зарлан мэдээллийн дохио"-гоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгууллагын гамшгаас хамгаалах албаны штабын дарга Ш.Энхтуяа, Захиргаа, удирдлагын газрын дарга, штабын орлогч дарга П.Мөнхжаргал нар  нийт албан хаагчдад команд өгч аюулгүй талбайд шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгууллаа.