Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын хэрэгжилтийг сайжруулах чадавхжуулах сургалт үргэлжилж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны MON 6652 төсөлтэй хамтран зохион байгуулж буй “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын хэрэгжилтийг сайжруулах, чадавхжуулах ахисан түвшний сургалт үргэлжилж байна.
Сургалтын эхний үе шатанд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын (ахлах) байцаагч нар хамрагдаж 06 дугаар сарын 07-ны өдөр сертификатаа гардан авлаа. Өнөөдөр 2 дахь үе шатны сургалт эхлэж байгаа бөгөөд GMP шинжээч, эмийн үйлдвэрийн ажилтан, албан хаагчид хамрагдана.
