ЭЭХХЗГ Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийн хэлэлцүүлэгт “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” уриан дор оролцож байна.
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн 06 дугаар сарын 7-ныг “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр” хэмээн тэмдэглэдэг.
Манай улс 2019 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гишүүн орон болсны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.
“Хүнсний стандарт Эрүүл мэндийн баталгаа” уриан дор зохион байгуулагдаж буй ойн арга хэмжээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, аюулгүй байдлын талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Тус хэлэлцүүлэгт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид “Нэг эрүүл мэнд” уриатай оролцож байгаа ба НҮБ, ДЭМБ, ЭМЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, НЭМҮТ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, хүнс үйлдвэрлэгч нар мөн оролцож байна.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар өдөр бүр дэлхий дээр 10 хүн тутмын нэг нь Бохирлогдсон хүнснээс болж өвчилдөг гэсэн судалгаа байдаг аж.
.jpg)
.jpg)
.jpg)