“Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын хэрэгжилтийг сайжруулах чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Азийн хөгжлийн банкны Техник туслалцааны MON 6652 төсөлтэй хамтран “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” (GMP)-ын хэрэгжилтийг сайжруулах, чадавхжуулах ахисан түвшний сургалт зохион байгуулж байна.
Тус сургалтаар дотоодын эм үйлдвэрлэлд тавьсан хяналт үнэлгээний дүн, өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсад эмийн чанарын тогтолцоог бэхжүүлэх, эм үйлдвэрлэлийн хадгалалт түгээлтийн зохистой дадлын удирдамжийг хэрэгжүүлэхэд анхаарах техникийн асуудлууд болон тулгамдаж буй асуудлын талаар оролцогчид Олон улсын GMP-ийн зөвлөхтэй ярилцаж, зөвлөгөө мэдээллийг авч байна.
Сургалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газрын эм, биобэлдмэлийн хяналтын улсын (ахлах) байцаагч, GMP шинжээч, эмийн үйлдвэрийн хүн хүчин бүхий нийт 50 гаруй албан хаагч 2023 оны 06 дугаар сарын 05-09-ний өдрийг хүртэл хамрагдах юм.


