“Эмийн чанар, аюулгүй байдал, худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох асуудал” сэдэвт семинар зохион байгуулагдлаа.
Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Азийн хөгжлийн банкны МОН-6652 төсөлтэй хамтран “Эмийн чанар, аюулгүй байдал, худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох асуудал” сэдэвт семинарыг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Тус семинарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд болон Эм, биобэлдмэлийн улсын хяналтын байцаагчид цахимаар оролцсон юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх зарчмын өөрчлөлтийг танилцуулах зорилготой уг семинарт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа “Эмийн үнэ, чанарт хийсэн хяналт, шалгалтын дүнг” танилцуулсан бөгөөд Эмийн зохицуулалтын ОУ-ын зөвлөх Вильберт Банненберг “Монгол Улсад Эмийн зохицуулалтыг бэхжүүлэх нь” сэдвээр, Азийн хөгжлийн банкны МОН-6652 төслийн Эрүүл мэндийн эдийн засагч, ахлах зөвлөх Жеффри Вебер болон Азийн хөгжлийн банкны МОН-6652 төслийн Эрүүл мэндийн эдийн засагч, зөвлөх Д.Отгонтуяа нар “Эм худалдан авах ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдвээр, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч П.Оюунцэцэг “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдвээр тус тус илтгэл тавьж, холбогдох сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.
.jpg)
.jpg)

