Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид нэгдэж мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан манай улсад 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь Монгол Улсад нүүрлээд буй цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх экологийн өндөр ач холбогдолтой мега төсөл юм. Уг төслийн хүрээнд 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Баянгол агропарк”-д мод тарилаа.

.jpg)

