“Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүртгэлийн Burtgel.mohs.mn программ, эмийн гаж нөлөө бүртгэх И Репортинг системийн хэрэглээ болон эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ оношилгоог улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан эрт илрүүлэгт шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, хэрэгслийн нөөц тасалдал үүсэхээс сэргийлэх, иргэнээс ирсэн эмийн гаж нөлөөг бүртгэх, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, анхаарах асуудлын талаар баруун болон хангайн бүсийн цахим сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж орон нутгийн 59 эм зүйч сургалтад хамрагдлаа.