Эмийн эмчилгээг зохицуулах хорооны журмын өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ

          Эмийн эмчилгээг зохицуулах хорооны журмын өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2023 оны 05 сарын 12 өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт боллоо.

Хэлэлцүүлэгт НЭМГ, ЭМХТ, ХӨСҮТ, УГТЭ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Дорнод болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эмзүйн албаны дарга нар оролцож Эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах эмийн эмчилгээг зохицуулах хорооны эрх, үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэн журмын өөрчлөлтийн төсөлд тусгахаар болов.