Микробиологийн лабораторийн лаборант ажилд авна.

Албан тушаалын зорилго: Шинжилгээний бэлтгэл байдлыг хангаж, лабораторийн дотоод дүрэм журам, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах

Албан тушаалын зорилт:

1. Шинжилгээний урвалж бодис, тэжээлт орчин, шил сав, хэмжих хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, бэлэн байдал, шинжилгээний өрөөний эмх цэгц, ариун цэврийг хариуцан, шинжилгээ явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, нууцыг хадгалах;

2. Лабораторийн чанарын гарын авлага болон дүрэм, журмуудыг ажилдаа чанд мөрдөж, нууцлалыг бүрэн хангаж ажиллах;

3. Нэгж лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж, ажиллах;

4. Лаборантын ажил үүргийн хүрээндэх холбоотой аливаа мэдээ мэдээлэл, тайлан, судалгааг гарган, мэдээллийн санг бүрдүүлэх;

5. Үйл ажиллагаанд дагаж мөрддөг стандарт ажлын зааврыг боловсруулах, шинэчлэх