Эмийн сангуудын 500 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалт боллоо.

Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, зах зээл дэх хуурамч, чанар, стандартын шаардлага хангаагүй эмийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, жороор олгох эмийн олголт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн сангийн эм зүйч, эм найруулагчдын мэдлэгийг дээшлүүлэх, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан журам, зааврыг танилцуулах зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудын 500 гаруй мэргэжилтнүүдийг хамруулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалтыг ДЭМБ-н дэмжлэгтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүрэг, зохицуулалт, эмийн жор бичилт, зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөөг үнэлэх, мэдээлэл тогтолцоо, харилцан үйлчлэл, антибиотикийн зохистой хэрэглээ, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн олголт, хяналт, эмийн сангийн тайлан мэдээ гаргах, хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.