“ЭНЭ ЖИЛДЭЭ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ” АЯНЫ ХҮРЭЭНД СПОРТЫН ДӨРВӨН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд ЭМЯ-ны 2023 онд хүм амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох “Энэ жилдээ-эрүүл жиндээ” аяны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт ажилтны биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Спортын 4 төрөлт тэмцээнийг 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ТТАХНЭ-ийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.
Спорт арга хэмжээний гар бөмбөгийн төрөлд:
Алтан медаль -Лиценз зөвшөөрөл, зохицуулалтын газрын баг тамирчид

Мөнгөн медаль-Чанарын хяналтын газрын баг тамирчид

Хүрэл медаль-Эм шинжлэх лабораторийн баг тамирчид

Сагсан бөмбөгийн төрөлд:
Алтан медаль -Лиценз зөвшөөрөл, зохицуулалтын газрын баг тамирчид

Мөнгөн медаль-Захиргаа, удирдлагын газрын баг тамирчид

Хүрэл медаль- Эм хангамж, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын холимог баг

Гар бөмбөг, сагсан бөмбөгийн шилдэгийн шилдэг тоглогчдоор Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Санж-Очир, Чанарын хяналтын газрын Говь-Алтай аймгийн Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Цэвэгсүрэн, Захиргаа, удирдлагын газрын Дотоод сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Зоригтбаатар, Эм шинжлэх лабораторийн шинжээч П.Ундрах нар тодорлоо.

Ширээний теннисний эрэгтэй төрөлд:
Алтан медаль -Эм шинжлэх лабораторийн шинжээч Б.Отгонбаатар
Мөнгөн медаль -Эм хангамжийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тэмүүлэн
Хүрэл медаль -Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын Яамны харьяа эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулгын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Бямбасүрэн,
Ширээний теннисний эмэгтэй төрөлд:
Алтан медаль - Биологийн идэвхт бүтээгдэхүүний сунгалт, өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Ариунзаяа
Мөнгөн медаль -Эм шинжлэх лабораторийн шинжээч Б.Хатантуул
Хүрэл медаль -Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын Эмийн чанар, аюулгүй байдал гаж нөлөөний бүртгэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уранбилэг

Дартсын төрөлд:
Алтан медаль -Чанарын хяналтын газрын баг

Мөнгөн медаль -Эм хангамжийн газрын баг тамирчид
Хүрэл медаль- Захиргаа, удирдлагын газрын баг тамирчид

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын спортын дөрвөн төрөлт тэмцээний “Шилжин явах цом”-ын эзнээр Лиценз зөвшөөрөл, зохицуулалтын газрын баг тамирчид тодорлоо.
Энэ удаагийн спорт арга хэмжээг Эмийн бүртгэлийн хэлтсийн албан хаагчид зохион байгуулсан бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 21 аймагт төлөөлөн ажилладаг Эм биобэлдмэлийн улсын хяналтын байцаагчид оролцож байгаагаараа илүү онцлог болж өнгөрлөө.
