Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээч нарт сургалт зохион байгууллаа.
Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газраас тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчдийн хууль эрх зүй, хяналт үнэлгээ хийх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах зорилгоор ээлжит сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээч, ажлын албаны нийт 27 мэргэжилтэн хамрагдсан ба сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр хийж шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль, эрх зүйн баримт бичиг болон хяналт үнэлгээний хуудас, түүнийг дүгнэх арга аргачлалын талаар мэдээлэл өгч арга зүйгээр хангасан.
Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/400 дугаар тушаал “ Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын ажиллах журам”-ын төслийг хэлэлцүүлсэн ба тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж санал солилцлоо.
.jpg)

