“Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, зах зээл дэх хуурамч, чанар, стандартын шаардлага хангаагүй эмийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, жороор олгох эмийн олголт, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх асуудлыг шийдвэрлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмийн бодлого хариуцсан мэргэжилтнүүдэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүрэг, эмийн бодлого, зохицуулалт, клиникийн эм зүй, эмийн биоэквивалент, эмийн зохистой хэрэглээ, эмнэлгийн эм зүйн алба, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, вакцин биобэлдмэл, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, хэрэглээ, хяналт, гемодиализийн үйлчилгээ, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн хяналт шалгалт, цахим орчны хуурамч мэдээллийг таних, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцох юм.



