E-health эрүүл мэндийн программыг нэвтрүүлнэ
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулахын тулд E-Health цахим системийг нэвтрүүлэх ажил өрнөж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдээлэл технологи, дотоод сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газар, Эм хангамжийн газрын албан хаагчид “E-Health” цахим эрүүл мэнд программын хөгжүүлэгч нартай санал солилцож, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд эмийн жорыг цахимжуулах, эмийн бүртгэлийн мэдээллийг солилцох, эрүүл мэндийн байгууллагуудаас авдаг эмийн нөөцийн болон эмэн эмчилгээний хорооны тайлан, мэдээллийг тус программд оруулахаар хэлэлцсэн юм.

