Орон нутаг дахь улсын /ахлах/ байцаагчид сургалт зохион байгуулав.

Чанарын хяналтын газрын орон нутаг дахь улсын /ахлах/ байцаагчид энэ сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдад "Эм, биобэлдмэлийн хяналт шалгалтад бэлдэхэд анхаарах асуудал, эмийн зүй бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад эм хангамжийн 33 байгууллагын 35 эмийн мэргэжилтэн, эрүүл мэндийн 30 байгууллагын 31 эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.