Орхон аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд шалгалт, тохируулга хийж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Орхон аймгийн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Эрдэнэт сувилал цогцолбор, Эрдэнэт медикал эмнэлэг, Баян-Өндөр мед эмнэлэгт ашиглагдаж байгаа 12 нэр төрлийн 83 эмнэлгийн тоног төхөөрөмжид 2023 оны 04 дүгээр сарын 22-ноос шалгалт тохируулга хийж байна.