Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд шалгалт тохируулга хийж байна

   Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвд ашиглагдаж байгаа 13 нэр төрлийн 291 эмнэлгийн тоног төхөөрөмжид энэ сарын 13-ны өдрөөс эхлэн шалгалт тохируулга хийж байна.