Дотоодын үйлдвэрүүдийн “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” GMP-ын батламжийн хугацааг сунгах шийдвэр гарав.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 08 сарын 25-ны өдрийн А/168 дугаар тушаалаар батлагдсан “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж олгох журам”-ын 6.2, 6.3 дахь хэсэг, Хүний эмийн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийн дагуу “Монос фарм” ХХК, “Мөнхийн тун” ХХК-ийн эмийн үйлдвэрүүдийн “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламжийн хугацааг сунгах шийдвэр гарлаа.