“Эмийн мэдээлэл” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлэхийг урьж байна.


Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/56 тоот тушаалаар “Эмийн мэдээлэл” товхимлын редакцын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан.

“Эмийн мэдээлэл” товхимол нь Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмд бичил биетний тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратегийг хэрэгжүүлэх, эм зүйн салбарын ил тод байдлыг хангах зорилготой.

ЭЭХХЗГ-аас жил бүр эрхлэн гаргадаг “Эмийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны дугаар хэвлэгдэх гэж байгаа тул багш, судлаачид болон эмнэлгийн мэргэжилтэн та бүхэн судалгааны бүтээл, өгүүллээ илгээн хэвлэн нийтлүүлэхийг урьж байна.

“Эмийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны дугаарын өгүүллийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Soyolerdene@mmra.gov.mn цахим хаягаар хүлээн авна.

Өгүүлэл хүлээн авах: 2023.04.05 – 2023.05.16

Редакцын зөвлөл хянах: 2023.05.23– 2023.06.15 

Сэтгүүлд тэнцсэн эсэхийг мэдэгдэх: 2023.06.20 

Өгүүллийг засах:  2023.06.21 – 2023.06.30 

Сэтгүүлийг хэвлэлд бэлтгэх, хэвлүүлэх: 2023.07.01 – 2023.07.22 

Та бүхэн манай сэтгүүлд нийтлэх өгүүллээ дараах загвар, шаардлагыг баримталж ирүүлнэ үү.

Мэдээ нийтлэлд тавих ерөнхий шаардлага:

  • Нийтлэл нь хянаж засварлахад ойлгомжтой, зураг график, хүснэгтийн дор эх сурвалж, тайлбарыг бичиж, ашигласан материал, ном зүйн жагсаалтыг хавсаргасан байна.
  • Зохиогчийн овог, нэр, эрдмийн цол, эрхэлж буй ажил, харилцах утсыг тодорхой бичсэн байна.
  • Мэдээ нийтлэлийн үнэн бодит байдлыг зохиогч бүрэн хариуцна.
  • Мэдээ нийтлэлийг А4 цаасны 4-өөс илүүгүй хуудсанд багтаан Arial 12. Мөр хоорондын зай нь 1 хэмжээгээр бэлтгэж, цаасаар болон файлаар ирүүлнэ