Орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.

Чанарын хяналтын газрын орон нутаг дахь улсын ахлах байцаагчид Төв болон Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд энэ сарын 27,28-ны өдрүүдэд "Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн зохистой хэрэглээ, эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналт шалгалт, жор бичилтийн байдал, цаашид анхаарах асуудал" сэдвээр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад эрүүл мэндийн 30 байгууллагын 52 эмч, мэргэжилтнүүд хамрагдав.