"Эмийн чанар, аюулгүй байдал зохицуулалт, хяналт” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Монголын Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ” холбооноос “Эмийн чанар, аюулгүй байдал зохицуулалт, хяналт” сэдэвт сургалт зохион байгуулсан. Тус сургалтад сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагын 150 гаруй мэргэжилтнүүд оролцсон ба эмийн жор хүлээн авалт, олголт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаа, дотоод хяналтыг сайжруулах, мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдөх, мэдлэгээ дээшлүүлэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах талаар зохион байгуулагчдын зүгээс зөвлөгөө өгсөн байна.

Мөн эм зүйн салбарт мөрдөж буй хууль эрх зүйн акт, тэдгээрийн хэрэгжилтэд анхаарах асуудлаар мэдээлэл хийжээ.