Хүний эмийн зөвлөлийн 2023 оны 02 дугаар хурал 03 дугаар сарын 10-ны өдөр болов.
Хүний эмийн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар “Уналт таталтын эсрэг эмийн хангамж”-ийн асуудлыг хэлэлцэж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дах хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 33 дугаар тэмдэглэлийн 2.1-д заасны дагуу Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, улсын хэмжээнд харьцангуй бага хэрэглэгддэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, ДЭМБ-ын зөвшөөрсөн хатуу зохицуулалттай орны үйлдвэрийн уналт таталтын эсрэг 10 нэрийн эмийг өнчин эмийн жагсаалтад 2 жилийн хугацаатайгаар нэмэх асуудлыг дэмжив.
Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэлтэй уналт таталтын эсрэг 21 нэрийн эмэнд нэг удаагийн импортын лиценз олгохыг дэмжив.