Хүний эмийн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр хурал 02 дугаар сарын 14-ний өдөр боллоо.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцүүллээ:
Шинэ бүртгэл
• Импортын 44 нэрийн эмийн бүртгэлийн асуудлыг хэлэлцэж үүнээс 32 нэрийн эмийг бүртгэж, 9 эмийн бүртгэлийг холбогдох мэдээллийг тодруулсны дараа дахин хэлэлцүүлэхээр хойшлуулж, 3 нэрийн эмийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэхгүйгээр шийдвэрлэсэн байна.
• Үндэсний үйлдвэрийн 3 нэрийн эмийн түүхий эдийг хэлэлцүүлж шинээр бүртгэв.
• Үндэсний үйлдвэрийн 2 нэрийн эмийг холбогдох мэдээллийг тодруулсны дараа дахин хэлэлцүүлэхээр хойшлуулав.
Бүртгэлийн сунгалт
• Импортын 50 нэрийн эмийн сунгалтын асуудлыг хэлэлцүүлж үүнээс 45 нэрийн эмийн бүртгэлийн хугацааг сунгаж, 5 нэрийн эмийн сунгалтын асуудлыг холбогдох мэдээллийг тодруулсны дараа дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан байна.
• Уламжлалт 1 нэрийн эмийн бүртгэлийн хугацааг сунгав.
Бүртгэлийн өөрчлөлт
• Импортын 71 нэрийн эмийн бүртгэлийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцүүлж, 60 импортын эмийн өөрчлөлтийг бүртгэж, 11 эмийн асуудлыг холбогдох мэдээллийг тодруулсны дараа дахин хэлэлцүүлэхээр хойшлуулав.
• 31 нэрийн импортын уламжлалт эмийн бүртгэлийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж, бүртгэлд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.
(3).png)