Ажлын байрны эерэг орчин, хандлага бүрдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны №01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан "Ажлын байрны эерэг орчин, хандлага бүрдүүлэх ажил"-ын хүрээнд Эм хангамжийн газраас сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Тэтгэлэг апп үүсгэн байгуулагч, "Тусгаарлалтын өрөөнөөс бичсэн тэмдэглэл" номын зохиогч Б.Батзаяа зочноор ирж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хамт олонд багаар ажиллах, багийн уур амьсгалыг хэрхэн бий болгох талаар лекц уншиж, албан хаагчидтай чөлөөт уулзалт хийлээ.