Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагын талаархи мэдээллийг ханган нийлүүлэх байгууллагуудад мэдээллээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хангамжийг зохицуулах, ашиглалт, чанар аюулгүй байдалд хяналт, зохицуулалт хийх ажлын хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуурыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах талаар, мөн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагааны цаашдын чиг хандлагын талаархи мэдээллийг Эм хангамжийн газраас 22 ханган нийлүүлэх байгууллагатай 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уулзалт зохион байгууллаа.