Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажиллалаа.
Тус эмнэлэгт ашиглаж байгаа 12 нэр төрлийн 64 эмнэлгийн тоног төхөөрөмжид батлагдсан арга, аргачлалын дагуу шалгалт тохируулгыг хийлээ.

