Эм хангамжийн байгууллагуудын анхааралд (Эмийн хэрэглэх заавар ба эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг хэлэлцүүлэх хурлын зар)

Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх эмийн хэрэглэх заавар ба эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ үү.

Анхааруулга:

1. Хэрэглэх заавар баталгаажуулахаар ирүүлэхдээ дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна. Үүнд:

• Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18.5-д заасан мэдээлэл

• Шинэ бүртгэл, хугацаа сунгалт, өөрчлөлт

2. Зар сурталчилгааны агуулгыг хянаж, баталгаажуулахдаа:

• Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулах, тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой байх, зар сурталчилгаанд бичгээр гарах үгсийг /титр/ бичих;

• “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу”, “Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү” гэх мэт мэдээллийг багтаасан байх;

• licemed.mohs.mn програмд хэрэглэх заавар, бүтээгдэхүүний зургийг оруулсан байх;

Жич: Холбогдох мэргэжилтний утасны дугаарыг заавал бичнэ үү !!!