Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуурыг цахим дэлгүүрт байршуулах талаар ханган нийлүүлэх байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн хангамжийг зохицуулах, ашиглалт, чанар аюулгүй байдалд хяналт, зохицуулалт хийх ажлын хүрээнд эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн урвалж, оношлуурыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрт байршуулах зорилгоор Эм хангамжийн газраас 17 ханган нийлүүлэх байгууллагатай 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр уулзалт зохион байгууллаа.