Burtgel.mohs.mn-д мэдээлэл оруулах сургалт зохион байгууллаа

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ оношилгоог улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан эрт илрүүлэгт шаардагдах лабораторийн урвалж, оношлуур, хэрэгслийн орлого, зарлагын мэдээллийг burtgel.mohs.mn-д оруулах талаарх сургалтыг Төрийн өмчит эмнэлгүүдийн эм зүйн албаны мэргэжилтэн нарт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтанд 36 эрүүл мэндийн байгууллагын эм зүйн мэргэжилтэн нар оролцлоо.