ШАЛГАЛТ ТОХИРУУЛГАД ХАМРАГДСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ /2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр/

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд хүснэгтэд дурдсан 3 эрүүл мэндийн байгууллагын 7 нэр төрлийн 63 эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийсэн.

 

 

Хүснэгт Хамрагдсан байгууллагын мэдээлэл

Д/д

Эрүүл мэндийн байгууллагын нэр

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэр төрөл

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн тоо

1

Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг

6

58

2

Халдварт өвчин судлалын үндэсний төв

1

2

3

Шүрэн Тана Медикал эмнэлэг

3

3

 

НИЙТ

7

63