СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагуудад эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээлэлтэй холбоотой болон шинээр гарсан бусад эрх зүйн баримт бичиг, бүртгэлийн маягт, статистикийн болон импорт, экспортын лицензийн програм хангамж, тогтмол авах статистик мэдээ, тайлангийн талаар мэдээлэл өгөх цахим сургалтыг зохион байгуулж арга зүйгээр хангалаа.
Сургалтад нийт 150 орчим эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэрүүд хамрагдсан ба ЭЭХХЗГ, ЭМХТөвийн холбогдох удирдлага, мэргэжилтэнүүд дээрхи чиглэлүүдээр мэдээлэл өгсөн. Ингэснээр эм хангамжийн байгууллагуудаас авах статистик мэдээ тайлангын чанар сайжирч эм зүйн салбарын хүний нөөцийн болон бусад холбогдох мэдээлэл бүрэн, үнэн зөв гаргахад ач холбогдолтой юм.
