ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД!

Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар оруулах эмийн хэрэглэх заавар ба эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны дотор албан бичгээр ирүүлнэ үү.

Анхааруулга:

1. Хэрэглэх заавар баталгаажуулахаар ирүүлэхдээ дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.

Үүнд:

• Эмийн худалдааны болон олон улсын нэршил (монгол хэл дээр)

• Тун хэмжээ, хэлбэр

• Үйлдвэрлэгч байгууллага, улс (монгол хэл дээр)

• Олгох нөхцөл

• Шинэ бүртгэл, хугацаа сунгалт, өөрчлөлт

2. Зар сурталчилгааны агуулгыг хянаж, баталгаажуулахдаа:

• Зар сурталчилгааны агуулгыг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулах, тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой байх, зар сурталчилгаанд бичгээр гарах үгсийг /титр/ бичих;

• “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу”, “Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү” гэх мэт мэдээллийг багтаасан байх;

• licemed.mohs.mn програмд хэрэглэх заавар, бүтээгдэхүүний зургийг оруулсан байх;

Жич: Холбогдох мэргэжилтний утасны дугаарыг заавал бичнэ үү !!!