Эм зүйн салбар зөвлөлийн 2022 оны IV ХУРАЛ
Эм зүйн салбар зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар шинээр батлуулах эмийн 4 ҮФӨ-ийн төсөл, биологийн идэвхт бүтээгдэхүүний нэг MNS стандарт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/219 дүгээр тушаалаар “Эм зүйн холбогдол бүхий хүчингүй болох, шинэчлэх, шинээр боловсруулах” ажлын хэсгээс гарсан хүчингүй болгох стандартын жагсаалтыг хэлэлцүүллээ. Хурлаар шинээр батлуулах 2 нэрийн эмийн ҮФӨ-ийн төсөл, 1 нэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүний MNS стандартыг дэмжиж дараагийн шатны хуралд оруулахыг дэмжиж, 2 үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.