Монгол бичиг заах сургалтын төвүүдийг урьж байна.

2025 оноос Төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах зорилгын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад Монгол бичиг заах сургалтын төвүүдийг урьж байна. Та бүхэн info@mmra.gov.mn цахим хаягаар болон 99808064 дугаарын утсаар холбоо барина уу.