“Бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэхээ хариуцлагатайгаар амлах” уриалгад сурагчид нэгдэж байна.
“Бичил биетний тэсвэржилтийн эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног” -ийн аяны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Боловсролын ерөнхий газартай хамтран “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт мэдээлэл бүхий сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 3,4, 6, 11, лаборатори 71 дүгээр сургуулиудын ахлах ангийн сурагчид хамрагдлаа.
Сурагчид “Эмийн зохистой хэрэглээ”-ий талаарх зохих мэдлэгтэй эсэхийг тодорхойлох асуумжид идэвхтэй хариулт өгч, өөрсдийн санал бодлоо хуваалцахын хамт ДЭМБ-аас гаргасан “Бичил биетний эсрэг эмийг зохистой хэрэглэхээ хариуцлагатайгаар амлах” уриалгад нэгдлээ.



