ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн зөвлөхүүд үнэлгээ хийлээ.

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсээс Эрүүл мэндийн тогтолцооны газрын эм, вакцины асуудал хариуцсан зохицуулагч Жинхо Шинээр ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж, дараах есөн чиглэлээр үнэлгээг хийхэд туслах, сургах чиглэлээр ажиллалаа. Үүнд:

  1. Үндэсний хэмжээний зохицуулалт
  2. Эмийн бүртгэл
  3. Гаж нөлөөний тандалт буюу аюулгүй байдал
  4. Зах зээлд гарсны дараах тандалт
  5. Эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл
  6. Чанарын хяналт
  7. Лабораторийн шинжилгээ
  8. Эмнэлзүйн туршилт
  9. Вакцины нэгж цуврал чөлөөлөх зэрэг үнэлгээг хийлээ. Энэхүү  үнэлгээг хийснээр эмийн зохицуулалтын чиглэлээр Монгол улс ойрын жилүүдэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн төлөвлөгөөг гаргаж, олон улсын байгуудлагуудтай хамтарч ажиллах чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр дээрх багийн хамт олон УИХ-ын тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Ж.Чимгээ, Нийгмийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхантай уулзаж, “Эмийн үнэ, хуурамч болон стандартын бус эмийн чиглэлээр ДЭМБ-аас баримталж буй бодлого” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна.