ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөхүүд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөхүүд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад “Монгол Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагааг олон улсын жишиг үнэлгээний аргачлал ашиглан үнэлж түвшин тогтоох арга зүйгээр хангах, зөвөлгөө өгөх, олон улсын туршлага хуваалцах үйл ажиллагаа”-г 2022 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдрийн үйл ажиллагааг  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нээж, үг хэллээ. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Үүний дараа ДЭМБ-ын зөвлөх багийн ахлагч доктор Жинхо Шин “ДЭМБ-ын жишиг тогтоох үнэлгээний аргачлал болон үндэсний зохицуулалтын системийн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Ө.Дашпагам "Дархлаажуулалтын хөтөлбөрийн хэрэгжилт, вакцины нийлүүлэлт, анхаарах асуудал" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.