ДЭМБ -ЫН ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮСЭД СТАНДАРТЫН БУС ЭМ ИЛЭРСЭН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ

Индонез улсын Үндэсний зохицуулалтын байгууллага (Badan POM) 8 нэр төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгуулага (ДЭМБ)-д 2022 оны 10 дугаар сарын 20-30 -ны өдрүүдэд мэдээлсний дагуу ДЭМБ № 7/2022 сэрэмжлүүлэг гаргасан байна.

Энэхүү сэрэмжлүүлэгт “Termorex syrup, Flurin DMP syrup, Unibebi Cough syrup, Unibebi Cough Paracetemol Drops, Unibebi Demam Paracetamol syrup, Paracetamol Drops, Paracetamol Syrup (mint), Vipcol syrup” худалдааны нэртэй бүтээгдэхүүн байна.

Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй, Индонез улсын “PT Konimex, PT Yarindo Farmatama, PT Universal pharmaceutical Industries, PT Afi Farma” үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсад бүртгэгдээгүй байна. Индонез улсын эрх бүхий байгууллагаас 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулж, шинжилгээгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль, этиленгликолиийг агуулсан болохыг тогтоосон.

Эдгээр бүтээгдэхүүнийг одоогоор тус улсад илрүүлээд байгаа ба ДЭМБ-аас дээрх бүтээгдэхүүнийг зах зээлд гарах зөвшөөрөлтэй болон хууль бусаар зах зээлд дамжуулан бусад улс орон эсвэл бүс нутагт тараасан байж болзошгүй талаар анхааруулж, эдгээр бүтээгдэхүүнийг улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээ болон хууль бус зах зээлд хяналт шалгалтыг сайжруулахыг зөвлөж байна.

Хэрвээ эдгээр стандартын бус эм тухайн улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй мэдэгдэхийг үндэсний зохицуулах байгууллагуудад зөвлөж байна. Энэхүү сэрэмжлүүлэгт дурдсан стандартын бус бүтээгдэхүүнүүд нь аюултай бөгөөд ялангуяа хүүхдэд хэрэглэх нь ноцтой гэмтэл, үхэлд хүргэж болзошгүй.

• Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг бүү хэрэглээрэй.

• Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.

Дээрх сэрэмжлүүлэгт дурдсан эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлнэ үү.

Стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Бүтээгдэхүүний нэр

Termorex

Flurin DMP syrup

Unibebi Cough syrup

Unibebi Demam Paracetemol Drops

Найрлага

Парацетамол

Парацетамол, Псевдоэфедрин HCI, Декстрометорфан HBR, Хлорфенирамин малеат

Парацетамол, Гуанифенезин

Парацетамол

 

 

 

Хлорфенирамин малеат

Үйлдвэрлэгч

PT Konimex

PT Yarindo Farmatama

PT Universal pharmaceutical Industries

PT Universal Pharmaceutical Industries

Цувралын дугаар

AUG22A06

Бүх цуврал

Бүх цуврал

Бүх цуврал

Үйлдвэрлэссэн огноо

2022.08

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хүчинтэй хугацаа

2025.08

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хаяг шошгоны мэдээлэл

Индонез Bahasa хэл дээр

Индонез Bahasa хэл дээр

Индонез Bahasa хэл дээр

Индонез Bahasa хэл дээр

Илэрсэн байдал

 

 


 

 

Бүтээгдэхүүний нэр

Unibebi Demam Paracetamol syrup

Paracetamol Drops

Paracetamol Syrup (mint)

Vipcol syrup

Найрлага

Парацетамол

Парацетамол

Парацетамол

Парацетамол, Гуанифенезин

 

 

 

 

Хлорфенирамин малеат

Үйлдвэрлэгч

PT Universal Pharmaceutical Industries

PT Afi Farma

PT Afi Farma

PT Afi Farma

Цувралын дугаар

Бүх цуврал

Бүх цуврал

Бүх цуврал

Бүх цуврал

Үйлдвэрлэссэн огноо

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хүчинтэй хугацаа

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хамаарахгүй

Хаяг шошгоны мэдээлэл

Индонез Bahasa хэл дээр

Индонез Bahasa хэл дээр

Индонез Bahasa хэл дээр

Индонез Bahasa хэл дээр

Илэрсэн байдал