Хуурамч, стандартын бус, бүртгэлгүй эмийг илрүүлэх
Зах зээлийн тандалт хийлээ
Зах зээлийн тандалтаар цахим орчин буюу нийгмийн сүлжээ, зориулалтын бус газарт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй 12 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүллээ.
Тандалтаар илэрсэн бүртгэлгүй 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулахад стандартын бус эм илэрсэн.
Дээрх бүтээгдэхүүнүүдийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлж, зориулалтын бус газар худалдаалж байсан бүртгэлгүй 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамтран зах зээлээс хураан авч зогсоож, зөрчлийн хэрэгт холбогдох хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байна.
Иймд иргэд цахим орчин болон зориулалтын бус газарт чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй, хууль бус бүтээгдээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.






