"ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ, ОНОШЛУУРЫН НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ WWW.BURTGEL.MOHS.MN ЦАХИМ СИСТЕМД БҮРТГЭХ" талаар НЭМГ-ын эм зүйч нарт сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа 18 эмнэлгийн эм зүйч нарт “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг”-ийн урвалж бодисын нөөцийн мэдээллийг хэрхэн www.burtgel.mohs.mn цахим системд бүртгэх талаар 2022 Оны 11 дүгээр сарын 03-ны өдөр сургалт зохион байгууллаа.
Тус хурлаар Эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал болон цаашид ханган нийлүүлэх байгууллагуудтай хэрхэн уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцов.