“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГООНЫ НӨӨЦИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ” талаар ханган нийлүүлэх байгууллагуудтай ээлжит хурлыг зохион байгууллаа.

“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГООНЫ НӨӨЦИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ” талаар ханган нийлүүлэх байгууллагуудтай хийх ээлжит хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурлаар 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол улсад хийгдсэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт”-нд хамрагдсан иргэдийн тоо болон 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд шаардагдах 52 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж бодисын хэрэгцээг танилцууллаа.
Мөн Ханган нийлүүлэх байгууллагуудад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.