Цахим систем холболтын талаар уулзалт боллоо.
Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг "Үндэсний дата төв" УТҮГ-т шилжүүлэн байршуулахаар болсон.
Тус ажлын хүрээнд Үндэсний дата төвийн программ хөгжүүлэлтийн албаны ажилтан, албан хаагчид Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлага болон албан хаагчидтай энэ сарын 03-ны өдөр ирж уулзлаа.
Уулзалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн бүртгэлийн системийг Гаалийн цахим үйлчилгээний систем, Татварын системтэй холбож, сервис мэдээлэл солилцох тухай ярилцлаа.

