Монгол улсад бүртгэлтэй эмийн мэдээллийг гар утаснаас харах боломжтой боллоо
Монгол Улсад бүртгэлтэй эмийн жагсаалт, эмийн хэрэглэх заавар, сав баглаа боодлын хаяглалтыг “MEDTECH Mongolia” аппликейшнаар дамжуулан эмийн бар кодыг уншуулан иргэд хялбар харах боломжтой боллоо.
Ингэснээр эмийг зохистой хэрэглэх, хууль бус бүртгэлгүй эм худалдан авахаас урьдчилан сэргийлэх, бүртгэлгүй эм илэрсэн тохиолдолд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицулалтын газарт цаг алдалгүй автоматжуулсан системээр мэдээлэх боломжтой болж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Медтек партнер ХХК -тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэлтэй эмийн мэдээлэл солилцох талаар санамж бичиг байгууллаа.