ДЭМБ -ЫН АФРИКИЙН БҮСЭД СТАНДАРТЫН БУС ЭМ ИЛЭРСЭН ТАЛААР СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ ТУХАЙ

Гамбиа улс 2022 оны 09 дүгээр сард 4 төрлийн стандартын бус эмийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсний дагуу WHO, Medical Product Alert N°6/2022 сэрэмжлүүлэг гарсан байна.

Дээрх эмүүд нь Энэтхэг улсын Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрт үйлдвэрлэсэн “Promethazine Oral Solution, Kofexmalin Baby Cough Syrup, Makoff Baby Cough Syrup, Magrip N Cold Syrup” гэсэн худалдааны нэртэй бүтээгдэхүүн байна.

Монгол улсын эмийн бүртгэлд дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бүртгэлгүй бөгөөд Maiden Pharmaceuticals Limited үйлдвэрийн бүтээгдэхүүн манай улсад бүртгэгдээгүй, импортлогдоогүй болно.

WHO, Medical Product Alert N°6/2022 дурдсан эмүүд нь зөвшөөрөгдөөгүй диэтиленгликоль, этиленгликолиийг агуулсан болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоожээ.

Диэтиленгликоль ба этиленгликоль нь хүний биед хортой бөгөөд хорт нөлөө нь хэвлийгээр өвдөх, бөөлжих, суулгах, шээс хаагдах, сэтгэцэд нөлөөлөх, толгой өвдөх, бөөр гэмтээх, үхэлд хүргэх аюултай.

Одоогоор үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ДЭМБ-д баримт нотолгоо өгөөгүй. ДЭМБ-аас эдгээр бүтээгдэхүүний бүх цувралыг холбогдох эмийн зохицуулалтын байгууллага дүн шинжилгээ хийх хүртэл аюултай гэж үзэж байна.

• Хэрэв танд эдгээр эм байгаа бол тэдгээрийг бүү хэрэглээрэй.

• Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсэн эсвэл хэрэглэсний дараа ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан яаралтай эмнэлгийн тусламж авахыг зөвлөж байна.

Дээрх сэрэмжлүүлэгт дурдсан эм зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдал,тандалт судалгааны газарт ирүүлнэ үү.

Холбогдох утас: 51-260227


Стандартын бус бүтээгдэхүүний мэдээлэл:

Бүтээгдэхүүний нэр

Promethazine oral solution BP

Kofexmalin Baby Cough Syrup

Makoff Baby Cough Syrup

Magrip N Cold Syrup

Найрлага

Прометазин

Фенирамин малеат, Аммонийн хлорид, Ментол

Хлорфенамин малеат,

Фенилэфрин HBR

Декстрометорфан

Парацетамол, Фенилэфрин гидрохлорид Хлорфенамин малеат

Үйлдвэрлэгч

Maiden Pharmaceuticals Limited

Maiden Pharmaceuticals Limited

Maiden Pharmaceuticals Limited

Maiden Pharmaceuticals Limited

Цувралын дугаар

ML21-202

ML21-199

ML21-203

ML21-198

Үйлдвэрлэссэн огноо

2021.12

2021.12

2021.12

2021.12

Хүчинтэй хугацаа

2024.11

2024.11

2024.11

2024.11

Хаяг шошгоны мэдээлэл

Англи хэл дээр

Англи хэл дээр

Англи хэл дээр

Англи хэл дээр

Илэрсэн байдал